fbpx

WAX гэж юу вэ?

WAX гэж юу вэ?

WAX гэж юу вэ?

Товчхондоо Вакс гэдэг нь илүүдэл үсийг угаар нь авдаг арга юм. Илүүдэл үс арилгах олон төрлийн аргууд байдаг ч (Үүнд: Хусах, гуужуулагч крем, депиляци машин, лазер) одоогоор Вакс шиг үр дүнгээ шууд болон хугацааны туршид төгс харуулдаг арга байхгүй хэвээр.

💕 WAX -ын дараах үр дүн?

Ваксын дараах үсний ургалт 3-4 долоо хонож арьсны гадаргууд ил гардаг. Энэ нь та ойролцоогоор бүтэн сарын турш өнгөлөг, толигор арьстай явна гэсэн үг.

💕 WAX -ын ялгарах онцлог?

Хусах болон Гуужуулагч крем (арьсан дээр түрхээд 5-10 минутын дараа угаах эсвэл алчуур, хусуур ашиглан арилгадаг арга) хэрэглэхэд хормын төдийд үсийг арилгадаг ч ердөө 1, 2 хоноод л үс ширүүн тэмтрэгдэж өрвөгөр ургаж эхлэх бөгөөд биед тааламжгүй байдлыг мэдрүүлдэг. Ихэнх тохиолдолд хуссаны дараа арьс зүсэгдэж их хэмжээний загатнаа өгдөг бол гуужуулагч крем буруу хэрэглэснээр арьс түлэгдэж улайх, хорсож, зарим тохиолдолд харшил өгдөг. Түүнчлэн арьс хөх өнгөтэй, харлаж харагддаг.

Wax нь арьсны өнгийг сэргээн толигор, зөөлөн болгох буюу гуужиж амжаагүй үхэжсэн арьсыг цэвэрлэж амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг тул биеийн скраб хэрэглэх шаардлагагүй болдог. Энэ нь арьс өнгөлөг, эрүүл байх бас нэг арчилгаа юм. Ваксын дараа арьс загатнах зовиур гардаггүй бөгөөд 1 сарын дараа гэхэд арьсны онцлогоос хамааран нийт ургалтын 20-40% арьсанд ил гардаг.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *