fbpx

10-н жилийн лаборатори 1-р дунд сургууль төгссөн.
АУИС- ын Хүний их эмч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй

Мэргэжлээрээ:
1. “Ортодент” эмнэлгийн ерөнхий менежер
2. JAICA-н Эрүүл мэндийн төсөлд орчуулагч, ассистент эмч
3. 2000-2017 “Эсү” Соёлын төвийн Захирал, Гүйцэтгэх захирал
4. 2018 оноос “ЭсүРайз” ХХК-н захирал

Сургалт:
1. Япон улсад JAICA төслийн хүрээнд “Бизнес менежмент” сургалт, 2004 онд
2. Сингапур улсад “Spring Singapore” төвд Бизнес удирдлага сургалт, 2001 онд
3. БНСУ (Korea) Зүүн Өмнөд Азийн Бүсийн залуу удирдлагын сургалт, 2004 онд
4. Japan Tokyo “Torado Tokuda” сангийн дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх эмнэлгийн сургалт
5. 1990 онд АУИС-ын цэнгээнт бүжгийн Дэлбээ хамтлагийн бүжигчин.
6. 1990 онд “Монголын сайхан бүсгүй” улсын уралдааны есөн эрдэнийн нэг “Оюу” эрдэнийн өргөмжлөлтэй
7. Ардын уран зохиолч МУ-ын хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхавгасүрэнгийн зохиол,
Урлагын гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэнгийн найруулсан “Бүлээн нурам” монголын уран сайхны киноны гол дүр Эсүгийн дүрийг бүтээсэн
8. 2017 онд “Хайр эргэсэн хавар” телевизийн олон ангит киноны туслах дүрийг бүтээсэн
9. 2008 онд Нийслэлийн “Шилдэг залуу алтан медаль”, 2006 онд Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан”, 2008 онд МУ-ын “Төрийн хөдөлмөрийн хүндэт медаль”
10. Нийтийн цэнгээнт бүжгийн 1990-1993 оны хооронд улсын аварга, УБ хотын аварга хамтлаг