fbpx
Үсчин

Үсний тухай

Үс бол хүн төрөлхтний түүхэнд нийгмийн анги давхарга, шашин соёлыг илэрхийлэх гол хэмжигдэхүүн байсан бөгөөд үстэй холбоотой сонирхолтой баримтууд цөөнгүй ажээ.

Хүний биеийг бүрхэж байдаг 5 сая орчим үсний уутанцар байдаг бөгөөд эртний Египетэд биеийнхээ аль нэг хэсгийн үсийг хусах явдал анх дэлгэрсэн байдаг бол ОХУ-ын Петер хаан 1705 онд сахалнаас татвар авах болсон байдаг байна. Энэ мэтчилэн гол төлөв толгойн үстэй холбоотой дараах бичил баримтуудаас толилуулж байгааг хүлээн авна уу.
Та бидний үс өдөрт 0.3 мм – 0.5 мм ургаж байдаг бөгөөд хүнд дунджаар 100.000 – 150.000 үс бий.

Ази хүмүүсийн үс нь өнгөт арьст болон бусад тивийн хүмүүсийн үсийг бодвол хурдан ургахаас гадна торгомсог, уян хатан байдаг.

Үсний урт ба богиноос хамаарч жин нь харилцан адилгүй байх бөгөөд хуйх нь дунджаар 5 гр – 200 гр үсийг дааж байдаг гэнэ.
Хүний нэг ширхэг үс нь 14 элементээс бүрдэл болох ба үүнд алтны хольц ч байхаас гадна нэг ширхэг үс нь 100 гр ачааг дийлэх чадвартай байдаг бөгөөд толгойн үс нь бүхэлдээ хоёр зааныг дийлэх хүчтэй буюу 12 тн ачааг даах боломжтой ажээ.
Судалгаагаар шаргал үстэй бүсгүйчүүдийн эстроген дааврын түвшин бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өдөр байдаг нь тогтоогдсон бөгөөд хар үстэй бүсгүйчүүдээс илүү залуу сэтгэлгээтэй байдаг гэнэ. Түүнчлэн шаргал үстэй хүмүүсийн үс 130.000 – 146.000 ширхэг байдаг нь бусад төрлийн үстэй хүмүүсийнхээс харьцангуй их үстэйд тооцогддог байна.

Эрүүл сайхан арьс гэдэг гоо үзэсгэлэнгийн гол үндэс. Ялангуяа уур амьсгал хүйтэрч эхэлж байгаа энэ үед арьсаа аль болох зөв арчилж байж та гоо сайхнаа хадгална гэсэн үг. Тиймээс та бүхэнд гоо сайханчдын арьс арчилгаанд ашиглах 10 зөвлөгөөг хүргэе. Эдгээр зөвлөгөөг туршиж үзээд удалгүй үр дүнг нь мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *