fbpx
Маникюр

Маникюрийн тухай

Эмэгтэй хүн бүр гоё сайхан, арчилсан хумстай байхыг хүсдэг билээ. Үргэлж сайхан хумстай байхыг хүсэж байгаа бол арчилгаа, лакны сонголт, лакны хадгалалт болон хэрэглээний тухай чухал дүрмүүдийг баримтлах хэрэгтэй.

Лак түрхэх гурван алхам
Өнгийн лакыг цэвэрхэн түрхэхийн тулд нэгэн чухал, амархан техникийг мэддэг байх хэрэгтэй. Эхлээд бийрээ лакандаа дүрээд илүүдлийг нь амсарт нь арчина. Хумсныхаа төв хэсгээс эхлэж будаад дараа нь хумсныхаа арьсанд бага зэрэг ойртуулаарай. Дараа нь хумсныхаа сууриас ирмэг хүртэл нь будна. Үүний дараа бийрээрээ яг энэ чиглэлд хумсныхаа хоёр талыг будна. Ингээд ердөө гуравхан алхмаар төгс маникюртэй болчихлоо.

Лакаа харанхуй, сэрүүн газар хадгал
Жишээ нь, хөргөгчинд. Ингэснээр лак өөрийн “шинэхэн” чанараа илүү удаан хадгалах ба хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа хатахааргүй болно. Мэдээж хэрэг лакаа сайн таглахаа мартав аа.

Лакийг хэзээ ч бүү сэгсэр
Та лакаа онгойлгохынхоо өмнө юм хийдэг вэ? Сайтар сэгсэрдэг үү? Үүний оронд босоогоор нь хоёр алганыхаа завсар бариад өнхрүүлсэн нь дээр. Ийм “сэгсрэх” арга нь лаканд хийн бөмбөлөг үүсэхээс сэргийлэх ба хумсаа будсан ч хумсны гадаргуу дээр бөмбөлөг үүсгэдэггүй.

Илүү гарсан будгийг арилгахад нүүр будалтын багс тусална
Хумсны эргэн тойронд илүү гарсан лакыг нарийн багсаар цэвэрлэвэл илүү хялбар байх болно. Танд хэрэглэдэггүй илүү, шигүү синтетик үстэй уруулын будагны багс байгаа биз дээ? Багсаа ацетонд норгоод илүү гарсан арьсан дээрх лакаа арилгаарай.

Зөв өнгө сонго
Яг л уруулын будаг, тень, хацар өнгөлөгчийг арьсны өнгөнд тохируулан сонгодог шиг лакаа бас тэгж сонгох хэрэгтэй. Өмнө нь ямар нэг лакаар будахад гар чинь нэг л бохир эсвэл нэг л эрүүл биш арьстай юм шиг харагдаж байсан уу? Лакаа сонгохдоо тестертэй хиймэл хумсыг ашиглаад үзээрэй. Ихэвчлэн ийм хиймэл хумснууд лакныхаа дэргэд байдаг шүү дээ. Энэ хумснуудыг хумсан дээрээ тавьж үзээд өнгө нь таны гарт тохирч байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Биеийн өнгийн буюу нюд өнгийн лак сонгох үед энэ арга хамгийн их хэрэг болно.

Тогтмол тос хэрэглэ
Тос нь хумсны эргэн тойрон дахь арьсыг зөөлрүүлж ургасан махыг авахад хялбар болгодог. Үүнээс гадна эрүүл, чийглэг арьс хуурай арьснаас хэд дахин илүү харагддаг шүү дээ. Хоёрдугаарт өдөр бүр тос хэрэглэснээр арьс хатаж цуурахгүй ба таны маникюр илүү сайхан харагдах болно.

 Хурдан хатдаг лакнаас татгалз
“60 секундын маникюр” гэсэн бичигтэй лакнуудад агуулагдах түргэн хатаагч бодисууд хумсыг гэмтээдэг. Үүний оронд уламжлалт лакнуудаа хэрэглээрэй. Дараа нь өнгийн лакныхаа дээр түргэн хатаагч топ түрхээрэй. Хэрэв та хурдан хатдаг лак авахаар шийдсэн бол хумсаа будахын өмнө суурь лакыг 2 давхарлан тавиарай. Ингэж та хумсаа гэмтэхээс хамгаалж чадна.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *