fbpx

Үс сайхан бол зүс сайхан.

Үс сайхан бол зүс сайхан.

Үс сайхан бол зүс сайхан.

Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт,сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмчтэй явах бүсгүйчүүдийн гангараа.Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт. Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-н үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс.

Үсний төрөлхийн болон удамшил, газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт мутацаас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцууны дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшинөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж харж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг. Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүнсний бүтээгдэхүүн мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо\ бууцай, брокулли, юуцай,\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас тустай. Харин үс хэврэгшихэд биотин аминдэм В7 шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч аминдэм А, кальц, тараг сүү, бяслаг орно. Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ.

Үс будуулах хими хийлгэхэд сайн талууд нь өнгө засах, үс хуйхны паразитуудыг арилгах, үсний ургалтыг сайжруулах үсний ширхэгт давхраа суулгах өтгөрүүлэх, хэлбэр оруулах, бөгөөд химийн хоргүй нөлөөг судлаж хүний биед харшил өгөхгүй, тэжээл болгох талаар үсний химийн үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээ, ололттой талууд байх боловч, үсний будаг хими тохирохгүй байх нь хүний өөрийн бие мах бодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, хэрэглэж болохгүй заалтууд байдаг. Үүнд дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй, болон цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.Үсний химийн найралга аммиакийн нэгдлүүд, Калигидроакситыг агуулдаг тул үсний гэмтэл үүсгэнэ. Үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших хагтах,үсний булцууны гэмтэл дагтарссан псириаз, найтах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илрэнэ. Цаашилбал хам шинжийн илрэл уушиг хавагналтын, хоол боловсруулах эрхтний сөөргөө өгч огиулах бөөлжих, зүрхний астмын шинж өгөх, химийн хордлогын болон бөөрний дутагдлын хам шинжүүд өгч болно. Олон дахин үсний хими хийлгэсэн эрүүл хүмүүст өвчлөлийн шинж тэмдэгүүд болон хам шинж илэрч болно. Үсний хими будалтын харшлах шинж тэмдэг лавширсаар уушигны архаг өвчин хавдар болох хүчин зүйл болох тул, 60-с дээш насны хүмүүс үс будалт хими хийлгэхээс болгоомжлох, 30 хүртлэх насны эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийг зохицуулах өнчин тархинд цусны эргэлтээр дамжсан цочирол өгсөнөөр өндгөвчийн үйл ажиллагааг доройтуулах пролактин дааврын ихсэлтийн хам шинж гарч болно. Энэ шинж нь сарын хир арилах, жирэмсэлтгүй, өндгөвчийн уйланхай үүсэх, бамбайн булчирхайн уйланхай олон уйланхайн хам шинж илрэхийг үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *