fbpx

ҮСНИЙ ӨТГӨН БА БАТ БӨХ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 5 АЛХАМ

ҮСНИЙ ӨТГӨН БА БАТ БӨХ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 5 АЛХАМ

ҮСНИЙ ӨТГӨН БА БАТ БӨХ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 5 АЛХАМ

Та шингэн үстэй болсондоо даавар, удамшил, цаг хугацаа эсвэл өөр ямар ч шалтгааныг буруутгаж болно, гэхдээ бид танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  1. ЗӨВ СОНГОЛТ Үсээ хөвсийлгөх хамгийн энгийн бөгөөд шалгагдсан арга бол зөв ангижруулагч ба шампунь хэрэглэх юм. Би танд шингэн үсэнд зориулсан тусгай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл үсийг хөвсийлгөх, өтгөрүүлэх ба биетэй болгох бүтээгдэхүүнүүд юм.
  2. ТОГТООГЧ БҮТЭЭГДЭХҮҮН Шингэн үсийг сэнсээр үлээлгэж хэвд оруулсны дараа бүр ч шингэн харагдуулахгүйн тулд үсээ угаасны дараа шууд хэлбэрт оруулаарай. Яагаад гэвэл ийм үс өөрөө түргэн хатдаг, хөвсийдөг, тиймээс сэнсээр хэв маяг үүсгэхдээ хөөс эсвэл гели заавал хэрэглээрэй.
  3. ДУУЛГАВАРТАЙ БОЛГОХ Хуурайшиж салаалсан үс огтхон ч сайхан харагддаггүй. Үсчинд очиж хэлбэрийг нь сэргээгээд үсний тос эсвэл бэлдмэл хэрэглэж үсээ хамгаалаарай. Үсэндээ хэв маяг үүсгэхээс өмнө 2-3 дусал тос хэрэглэхэд л хангалттай. Зөвлөмж: үсээ дунд хэсэг болон уг хэсэгт нь самаар хөвсийлгөж самнаад үзээрэй. 1980-аад оных шиг хөвсийлгөх биш, зүгээр л угийг нь бага зэрэг босгоод хөвсийлгөөрэй. Үсийг хөвсийлгөгч самыг хэрэглэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Үр дүнг нь тогтоохын тулд үсний хэв маяг тогтоогч шүршигч хэрэглээрэй.
  4. НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГТЭЙ ЮУ? Иж бүрэн арчилгаа гэдэг нь бүтээгдэхүүнтэй зэрэгцээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу амин дэм, эрдэс бодис, амин хүчил хэрэглэхийг хэлнэ.Эдгээр нь үсийг бат бөх болгож уналтаас хамгаалахад хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисуудыг агуулдаг.
  5. ХУУРАЙ ШАМПУНЬ / СЭРГЭГ БАЙДЛАА ДЭМЖЭЭРЭЙ Бид хуурай шампуньд үнэхээр дуртай. Энэ бол хүн төрөлхтний агуу бүтээл юм: чи хаана ч, юу ч хийж байсан үсээ хүссэн үедээ усгүй нөхцөлд сэргээх боломжтой. Гэхдээ дараах дүрмийг мөрдөөрэй: шампунийг үснийхээ уг руу шүршээд хуруугаараа иллэг хийвэл нөлөө нь нэмэгдэж үс илүү биетэй болно.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *