fbpx

Үсний ТЭЖЭЭЛИЙН ТОС, МАСК хоёрын ялгаа

Үсний ТЭЖЭЭЛИЙН ТОС, МАСК хоёрын ялгаа

Үсний ТЭЖЭЭЛИЙН ТОС, МАСК хоёрын ялгаа

Нүүрээ хэчнээн гоё будсан ч үсээ янзлаагүй бол тийм ч сайхан харагддаггүйн утга учир нь юу вэ? Мэдээж үс нь царай төрхийг илэрхийлэх нэгэн чухал хэсэг шүү дээ. “Үс сайхан бол зүс сайхан” гэх үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Технологийн хөгжлийн тусламжтайгаар сэнс, индүү, хүссэн өнгөө гаргах үсний будагнууд гээд яаж бол яаж л үсээ гоё болгох боломжтой болсон нь сайхан.

Маск, тэжээлийн тос хоёр нь хоёулаа үс арчилгааны чухал үр нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм. Маск нь илүү эрчимтэй үйлчилгээг үзүүлэх ч хугацааны хувьд богино байдаг. Харинтэжээлийн тосны хувьд, агуулагдаж байгаа найрлага нь маскнаас ялгаатай. Тэжээлийн тосонд жожоба болон какаоны тос ордог бөгөөд жожобатос нь хүний биеэс ялгардаг тостой хамгийн ойр найрлагатай, байгаль дээр шингэн хэлбэрээрээ оршдог цорын ганц тос юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь илүү тохиромжтой, амархан шингэнэ, уусна, элдэв гаж нөлөөгүй. Харин какаоны тос нь үс, хуйхны чийгийг тогтоон барьж байдаг гайхалтай шинж чанартай буюу үсийг удаан хугацаанд чийглэг байлгадаг. Тиймээс маск болон тэжээлийн тос хоёрыг хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

МАСК

Маскыг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй.

Үсний маскыг сүүлийн үед охид, бүсгүйчүүд түлхүү сонгох болсон. Маскнуудын ихэнх хувь нь ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.

ТЭЖЭЭЛИЙН ТОС

Үүнийг угаасан болон угаагаагүй хуурай үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж болно. Гэхдээ тэжээлийн тосон дахь тосны агууламж өндөр учир төгсгөлд нь заавал шампуниар угааж тосыг арилгана.Бүлээн ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг сааруулдаг.

 

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *