fbpx

Үнэртэй ус сонгоход тань тусалъя

Үнэртэй ус сонгоход тань тусалъя

Үнэртэй ус сонгоход тань тусалъя

Үнэртэй усны үнийн ялгаа юунд оршдогийг, яагаад зарим сүрчигнүүд хэт үнэтэй харин зарим нь хямдхан байдаг гэж бодож байна.

Энэ бол орцтой шууд хамааралтай. Сүрчигийг байгалийн болон химийн олон төрлийн хольцноос гаргаж авдаг. Тэгэхээр үнэртэн буюу сүрчигний найрлага, спиртний найрлага 2-н харьцаа хэр байгаагаас үнэ тогтоогддог. Үнэртэн их орох тусам үнэ өсөж, чанар нь өндөр болж, үнэрээ удаан хугацаагаар хадгална.

  • Perfume (Parfum) бол хамгийн их найрлага агуулдаг буюу сүрчигний найрлага нь 20-30% байдаг. Тэгэхээр мэдээж хамгийн үнэтэй нь бөгөөд үнэрээ хамгийн сайн хадгалдаг.
  • Eau de Parfum (EDP) үүнд сүрчигний агууламж 15-20%-г агуулна. Ихэнх сүрчиг энэ хэлбэрээр байх бөгөөд үнэ нь Perfume-г бодвол арай хямд байдаг. Гэхдээ  үнэрээ нилээд удаан хадгална.
  • Eau de toilette (EDT) 5-15% сүрчигний агууламжтай. Тиймээс үнэрийн хувьд зөөлөн, 4-8 цагийн хооронд үнэрээ барьдаг ба үнийн хувьд дундаж байдаг. Эрчүүдэд зориулсан сүрчигнүүд энэ хэлбэрээр худалдаалагддаг.
  • Eau de Cologne (EDC) 2-4% хувийн сүрчигийн агууламжтай бөгөөд дунджаар 4 цаг үнэрээ барина.
  • Eau Fraiche 1-3% үнэртний агууламжтай 2 цаг хүртэл үнэрээ хадгална.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *