fbpx

Язралтыг хэрхэн арилгах вэ?

Язралтыг хэрхэн арилгах вэ?

Язралтыг хэрхэн арилгах вэ?

Язралт гэж юу вэ?

  • Язралт нь зөвхөн жирэмслэлтээс бус өөр олон зүйлээс хамааралтай. Арьс хэт сунаснаас, арьсны уян хатан чанар алдагдсанаас гэх мэт шалтгаантай. Юунаас болж язарснаа олж мэдсэний дараагаар яаж арилгах, ямар арчилгаа хийх вэ гэдэг нь чухал.
  • Анх язралт үүсэхдээ тухайн хэсэгтээ улайж дараа нь улайлт алга болон цагаан болж хувирдаг.
  • Язралт нь дааврын өөрчлөлтөөс арьс сунах явдал юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсч улмаар хагарал нь холбогч эд болон солигддог. Энэхүү холбогч эд нь сорви үүсэх шалтгаан болдог байна.

Иймээс арьсандаа маш сайн чийг өгч уян хатан чанарыг сайжруулах нь чухал юм. Гэрийн нөхцөлд язралтыг арилгах жорыг танилцуулъя.

Орц: 1. 500t Vitamin C – 5 ширхэг

2. 1000t Vitamin E – 2 ширхэг

3. Алое вера гели – 3 х/х жижиг

4 . Алмондын тос – 1 х/х жижиг

5. Оливын тос – 1 х/х жижиг

C витаминаа нунтаглан бусад жоруудтай сайтар холиод бэлэн боллоо. Орой унтахынхаа өмнө 5-10 минут массажлан шингээнэ.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *