fbpx

Шүдээ эрүүл байлгах зөвлөгөө

Шүдээ эрүүл байлгах зөвлөгөө

Шүдээ эрүүл байлгах зөвлөгөө

Шүд бидний эрүүл мэндэд чухал үүрэгтэйгээс гадна гоо сайхан, царайны зөв дүр төрхөнд ч чухал ач холбогдолтой. Иймд шүдээ эрүүл байлгах болгон арчлах доорхи зөвлөмжийг хүргэж байна.

Мөн манай GCOOP брендын шүдний ОО 100% байгалийн гаралтай учир буйлны үрэвсэл, амны хөндийг эмчлэх үйлчилгээтэй. Ментол гааны хурц амт аманд үлдэхгүй зөөлөн таатай мэдрэмж төрүүлнэ. Мөн уг брендын шүдний сойз нь алт болон нүүрсний модоор боловсруулсан тул 99,9% нянгийн эсрэг үйлчилгээтэй мөн зөөлөн үстэй тул шүдний завсар хоорондыг сайн цэвэрлэнэ.

Чихэрлэг хүнс идэх болгонд чихэр нь таны аманд байдаг бактерийг хооллож байдаг. Бактери нь сахарыг боловсруулж шингээх үед тэдгээр нь шүдний пааланг гэмтээх хүчил болж хувирдаг.

  • Жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэ. Хатуу жимс, хүнсний ногоо нь их хэмжээний ус агуулсан байдаг тул сахар болон цардуулын нөлөөг багасгахад тусладаг. Мөн шүдний гадаргууг цэвэрлэдэг.
  • Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэ. Сүү сүүн бүтээгдэхүүн нь шүдний эрүүл мэндэд нэн тустай бодис болох кальци фосфороор баялаг. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Энэ нь шүлсний эргэлтийг сайжруулан амны хөндий дэх хүнсний үлдэгдлийг цэвэрлэдэг.
  • Наалдамхай чихэрлэг хүнснээс зайлсхий. Аманд үлдэж байгаа чихэрлэг цардуул шүдийг илүү ихээр гэмтээдэг. Наалдамхай хүнс, чихэрлэг ундаа, хатуу чихэр зэрэг нь шүдийг сахараар хангадаг тул шүдний эрүүл мэндэд нэн муу.
  • Сахар болон цардуулыг хоолтой хамт хэрэглэ. Хоол нь чихэр цардуулыг багасгадаг тул шүдэнд хүрэх хүчлийн хэмжээ буурна.
  • Хоолныхоо араас жимс ид. Хоол болон хөнгөн зуушны дараа шүдээ угаахыг зөвлөдөг. Хэрэв шүдээ угаах боломжгүй бол хоолныхоо араас 1 ширхэг алим идэх юм уу 1 стакан ус уугаарай.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *