fbpx

Хөмсөгний шивээс хийлгэсний дараах гам

Хөмсөгний шивээс хийлгэсний дараах гам

Хөмсөгний шивээс хийлгэсний дараах гам

-Шивээс хийлгэснээс хойш 7 хоног гам барина.

-Саунд, усанд орж  болохгүй

– Усанд орох тохиолдолд угаалгын өрөөний хаалгыг онгойлгоод уур савсуулахгүйгээр хүзүүнээс доошоо биеэ хүйтэн бүлээн усаар угаана. Энэ нь хөмсөг дэвтэж унах аюултай.

-Хөмсөгний тав унаж дуустал ус хүргэхгүй /5-7 хоногийн дараа тав унасан тохиолдолд шивээс маш сайн орсон гэсэн үг/

-Тав хэтэрхий хуурай байж болохгүй. /Тав унатал чийгшүүлэхийн тулд долоо хоног вазелин гэдэг тосыг өдөрт 1-2 удаа нимгэн түрхэнэ/

-Хоёр хоног алкоголь хэрэглэхгүй

-Таваа унатал болж өгвөл дээш харж унтах. /Хажуу тийшээ харж унтвал хөмсөгний сүүл арилах магадлалтай/

-Шивсэн хөмсгөн дээр крем,  пудрын болон нарны тос огт хүргэж болохгүй. /Цаашид мөн хүргэхгүй байх ёстой, хөмсөгний өнгө хувирдаг/

-Эдгэрэх явцад загатнадаг, маажиж болохгүй

-Шивээс хийлгэснээс хойш 2-3 хоног тод байна. Тав унаад ирэхлээрээ маш их бүдгэрдэг, энэ нь шивээс орсон байдаг.  Тав унахлаар дээр доор болох, өм цөм болох, өргөн нарийн болох тохиолдолд санаа зоволтгүй давтан шивэлт дээр засдаг юм.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *