fbpx

Хөлийн улаа илж байгаарай

Хөлийн улаа илж байгаарай

Хөлийн улаа илж байгаарай

Хүний биеийн хөлний ул хэсэгт тоо томшгүй олон судас, цэгүүд оршдог бөгөөд хөлөнд байрлах цэгүүдээрээ дамжуулан биеийг эрүүлжүүлэх аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн ядаргааг тайлах боломжтой.

Орой бүр хөлөө угааж, хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт гараа халтал нь үрж бүлээцүүлэн 10 удаа дарж иллэг хий. Тэр газарт хүний амьсгалыг тэтгэх, амьдралын амин цэг оршдог. Ингэснээр хөл дулаацан, нойр алдахгүй, санаа сэтгэл тайвширдаг. Бүх мэдрэлийн эсүүд амран элдэв өвчнөөс сэргийлдэг.Болж өгвөл хөл нүцгэн явах нь биед тустай. Зөвхөн байгальд гэлтгүй гэртээ оймс шаахайгүйгээр хэсэг хугацаанд алхахыг танд зөвлөе

Мөн манай салон хөл массажны үйлчилгээ үзүүлж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *