fbpx

Хуурайшсан гарын арьсыг арчлах /Цуврал зөвлөгөө 2/

Хуурайшсан гарын арьсыг арчлах /Цуврал зөвлөгөө 2/

Хуурайшсан гарын арьсыг арчлах /Цуврал зөвлөгөө 2/

Хуурай гарын арьсыг арчлах 10 арга

  1. Гараа сайтар угааж, сайтар арчих хэрэгтэй. Үүнийг үл тоомсорлож болохгүй. Хатуулаг багатай ус мөн хэтэрхий хүйтэн эсвэл хэт халуун ус тохиромжгүй. Мөн химийн найрлага болон өндөр ариутгагчтай бодисоос татгалзаарай.
  2. Гоо сайхны эмч нар гарын тос хэрэглэхийг зөвлөж байна. Хуурай арьсыг зөөлрүүлэхийн тулд эмийн ургамлын ханд, глицерол, сорбитол болон сүүн хүчлийн агууламжтай байх ёстой. Гарын арьсанд нэмэлт чийгшүүлэгч хэрэгтэй ба ялангуяа хүйтний улиралд гадаа алхсаны дараа хэрэглэж хэвшээрэй.
  3. Аяга таваг угаах, цэвэрлэгээ хийхдээ резинэн бээлий хэрэглэх. Ингэснээр та хуурай арьс үүсэхээс зайлсхийх болно.
  4. Витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх. Витамин нь бодисын солилцоог хэвийн болгох, бидний арьсыг тэжээхэд тусалдаг.
  5. Өвөл, хавар, намрын улиралд бээлий өмсөх буюу гараа дулаахан байлгах. Бээлий нь хүйтнээс болон салхинаас хамгаалах бөгөөд хуурай арьс үүсэх эрсдлийг бууруулдаг.
  6. Хуурай арьсанд хамгийн тохиромжтой шийдэл нь тосны хэрэглээ. Нарийхан наранцэцгийн тос, чидун жимсний тос арьсыг зөөлрүүлж, уян хатан чанарыг нэмэгдүүлж хуурайшилт, цочролыг багасгадаг. Ашиглах жор нь: тосыг халааж гараа дүрэн тосыг массажлан гарын арьсанд шингээнэ.Дараа нь бээлий өмсөнө. Хэт хуурай бол энэ эмчилгээг 7 хоногт 2 удаа хйиж болно.
  7. Гэрийн нөхцөлд тос бэлтгэн хэрэглэх. Гахайн өөх, сүүлний тос зэргийг хайлуулан тосыг нь хөргөгчиндөө хадгалан үе үе хэрэглэхэд арьсыг нөхөн төлжүүлж чийгшүүлдэг.
  8. Хуурай арьсны хамгийн том тусламж цөцгийн тос. Цөцгийн тос дээр өндөгний шар эсвэл нимбэгний шүүс хэдэн дуслыг хийж хутгана. Үүнийг гар дээрээ түрхээд хүнсний скочоор бүрхэх юм уу бээлий өмс. 20-30 минут байлгасны дараа массаж хйин шингээгүй үлдсэн тосыг зөөлөн арчиж авна.
  9. Ургамлын гаралтай уусмалд гараа дүрэх. Нэг литр буцалсан усанд нэг халбага өвсний ханд хийж 1 цаг байлгаад дараа нь 10-15 минут гараа дүрэн ургамлын хандаар гараа үрнэ. Сайтар арчсаны дараа тос түрхэнэ.
  10. Орчин үеийн арга бол био нөхөн сэргээх. Энэ нь арьсны давхаргыг гиалуроны хүчлээр хангадаг тарилга. Энэ нь ихэвчлэн гоо сайхны эмнэлгүүд дээр хийгддэг бөгөөд арьсны ноцтой асуудлын үед хэрэглэнэ.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *