fbpx

Хуурайшсан гарыг арчлах /цуврал зөвлөгөө 1/

Хуурайшсан гарыг арчлах /цуврал зөвлөгөө 1/

Хуурайшсан гарыг арчлах /цуврал зөвлөгөө 1/

Гарын арьс хуурайших гол шалтгаан

  • Анхаарал халамжгүй байх: Гарын арьс юм чинь гээд арчлахгүй байж болохгүй. Харин ч нүүрний арьсыг бодвол их зүйлд хүрж байдаг учир илүү арчилгаа шаарддаг.
  • Хүйтэн, хүчтэй салхи: Энэ нь арьс хуурайших, улайх, хагарах шалтгаан болдог. Арьс дээрх хуурай толбо ч үүнээс үүдэлтэй. Мөн нар гарын арьсны гоо үзэсгэлэнд сөргөөр нөлөөлнө.
  • Гэр ахуйн цэвэрлэгээний бодис: Эдгээр нь найрлагандаа химийн бодис агуулсан байдаг учир арьсны байгалиас өгөгдсөн хамгаалах чадварыг бууруулж арьс хуурайших харшил үүсэх шалтгаан болдог.
  • Бие махбодийн витамины дутагдал: Витамины дутагдал арьсны өвчин эмгэг хуурайшилт үүсэх үндсэн шалтгаан болдог.
  • Улирлын онцлог: Хавар намрын улиралд арьс илүү хуурайшдаг. Иймд бээлий өмсөх, гарын маск тавих зэрэг арга хэмжээ аваарай.
  • Бие махбод дахь дааврын өөрчлөлт эмэгтэйчүүдэд олон тооны сөрөг үр дагаврыг авчирдаг. Энэ үед арьсаа илүү эрчимтэй арчлах хэрэгтэй.
  • Бие дахь шингэний дутагдал: Энэ тохиолдолд ургамлын цай, шинэхэн шахсан жимсний уухыг зөвлөж байна. Үүний үр дүнд эсүүд чийгээр дүүрэн арьс зөөлөн уян хатан болдог.
  • Муу зуршил: Ийм төрлийн зуршлаас татгалзах нь арьс эрүүл өнгөлөг байх, байгалиас өгөгдсөн арьс шинэчлэгдэх чадварыг сэргээхэд тустай.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  1. Гэр ахуйн цэвэрлэгээ хийх химийн нэгдэлтэй бодисд хүрэхийн өмнө резин эсвэл силикон бээлий өмсөх хэрэгтэй.
  2. Хүйтний улиралд бээлий өмсөх.
  3. Гарын саван, ариутгагч, тос зэрэг бүтээгдэхүүний найрлага дээр анхаарч аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох.
  4. Бие махбодийг витаминаар хангах, амин дэм уух, хоол хүнснээс витаминаа нөхөх.
  5. Боломжтой бол бактерйин эсрэг үйлчилгээтэй саван хэрэглэхагүй байх.
  6. Халуун агаартай хатаагчаас зайлсхий. Төхөөрөмжийн оронд хуурай сальфетки ариун цэврийн цаас ашиглаж болно.

Гэмтсэн хуурайшсан арьсанд хахмгийн чухал нь шөнийн арчилгаа. Хамгийн эрчимтэй арчилгаа явагддаг. Иймд маш зузаан тос түрхэх, маск тавих, жожоба болон витамин Е түрхэх зэргийг зөвлөж байна. Мөн нойтон алчуур юм уу бээлий гартаа углаж унтаж болно.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *