fbpx

Хар батга гарах шалтгаан түүнийг хэрхэн арилгах

Хар батга гарах шалтгаан түүнийг хэрхэн арилгах

Хар батга гарах шалтгаан түүнийг хэрхэн арилгах

Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. 7 хоногт 1 удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай. Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Батга шахсаны дараа цус хуралт, сорви үлдээхгүйн тулд хумсаа авах хэрэгтэй. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш чиглүүлэн шахна. Батга шахагдаж гарахгүй бол оролдоод хэрэггүй үрэвсэлд хүрэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, 3%-н ус төрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэх хэрэгтэй.

10 минутад хар толгойт батганаас салах арга:

Хар толгойт батганы маскийг та гэртээ хийж болно. Зөгийн бал, саннимон хоёрын өтгөртөл нь хутгана. Үүнийгээ хар батганууд дээр нимгэн түрхээд зөөлөн даавуу эсвэл сальфиткаар бүрж 5 минут байлгаад хуулж авна. Үүний дараа мөсөөр арчиж нүхийг агшааж өгнө. Хэрэв та маскаа тавьсны дараа гадагш гарахаар бол бохирдлоос нүүрээ хамгаална уу. /нарны тос түрхэх, крем пудр тавих, амны хаалт ашиглах гэх мэт/

Арьсаа хэрхэн гуужуулах:

Арьсаа өнгөлөг торгомсог байлгахын тулд арьсны үхэжсэн эдийг 7 хоногт 1 удаа гуужуулж бай. Аяганы 1/4 тэнцэх сүүг 2 хоолны халбага овьёосны каш, 2 хоолны халбага бор сахартай холин зутан болтол хутгана. Бэлдсэн скрабаараа арьсаа зөөлөн гуужуулаад, бүлээн усаар угааж чийгшүүлэгч түрхэнэ.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *