fbpx

Хамрынхаа батгыг халуун уураар хөө !

Хамрынхаа батгыг халуун уураар хөө !

Хамрынхаа батгыг халуун уураар хөө !

Нүүрээ утах нь арьсанд олон талын ашиг тустай. Тун энгийн бөгөөд хамгийн хурдан хугацаанд энэ аргыг хэрэглэн хамран дээр үүссэн хар батгыг устгах болно. Түүнчлэн арьсыг байгалийн аргаар цэвэрлэж, таны арьсыг зөөлөн болгоно.

Танд хэрэгтэй зүйлс:

– Тогоонд ус буцалгана

– Нүүрээ утахын тулд ашиглах том биений алчуур

– Нимбэгний хальс

Арга:

Цэвэршүүлсэн усыг сайтар буцалгана. Буцалж буй усанд нимбэгнийхээ хальсыг хийнэ. Буцалгасны дараа галаа унтраана. Үүний дараа толгойгоо алчуураар бүтээж, халуун усны ууранд нүүрээ утна. Нүүрээ ойрхон байрлуулж болохгүйг хатуу анхааруулж байна! Нүүрээ түлэхийг хэн ч хүсэхгүй. Чадах хэрээрээ удаан утна. Эхний удаа хийхэд бага зэрэг хүнд байж болох ч, удах тусам та ууранд дасах болно. 3-5 минут орчим байлгаад алчуураа авч, нүүрээ угаадгаараа угаана. Угаахдаа аливаа нүүр цэвэрлэгч ашиглахгүй байхыг зөвлөж байна. Улмаар зөөлөн алчуураар арчиж, нүүрээ хатаана.

Анхаарах зүйл:

Буцалж буй ус гал дээрээ байгаа нөхцөлд хэзээ ч нүүрээ утаж болохгүй! Хамгийн түрүүнд усыг буцалсны дараа гал дээрээс холдуулж, өөр газар байрлуулснаар утах үйл явцыг эхлүүлнэ. Анхаарал, болгоомжтой байхгүйн улмаас өөрийгөө түлэх магадлалтайг дахин нэг сануулъя.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *