Тослог үсийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө
Хүний үс тодорхой хэмжээний тослогтой байдаг гэхдээ хэт их тослогтож, хиртсэн мэт тавгүй мэдрэмж төрүүлж байгаа бол таны үсний уг, хуйх эмзэг болж арчилгаа шаардаж байна гэсэн үг.
Тиймээс хуванцар бус модон сам сонгож хуйхыг дарж, массаж хийх маягаар самнаж байгаарай. Мөн байнга хэрэглэдэг шампунийг сольж тослогтой үсний шампунь, тэжээлийн тосыг сонгож хэрэглэнэ. Тослогтож байна гээд ойр ойрхон угаах хэрэггүй. Харин үүний оронд тослог үсийг арчилж, үсний тослогийг тэнцвэржүүлэх маск болон хуйхны цэвэрлэгээг хийгээрэй.
Сэтгэгдэл нэмэх