fbpx

Торгомсог зөөлөн шулуун үстэй болмоор байна уу?

Торгомсог зөөлөн шулуун үстэй болмоор байна уу?

Торгомсог зөөлөн шулуун үстэй болмоор байна уу?

Салонд орж мөнгө үрэлгүйгээр гэрийн нөхцөлд тайз дэлгэцийн одууд шиг торгомсог зөөлөн, шулуун, гайхалтай сайхан үстэй болох нэг ийм арга байна. Хэрэгтэй зүйлс: Шампунь, ангижруулагч, хөөс эсвэл гели, алчуур, том шүдтэй сам, нарийн шүдтэй сам, үсний хавчаар, бөөрөнхий сам /арзгар шүдтэй массажны/, сэнс, индүү, үсний серум хэрэг болно.

Заавар:

1. Үсээ угаагаад ангижруулаад хүйтэн усаар зайлна. Зөөлөн алчууранд усыг нь шингээж авна. Үсний хэвийг алдагдуулж арзайлгадаг учир үсээ үрж арчиж болохгүй.

2. Том шүдтэй самаар үснийхээ орооцолдоог гаргана. Үсэндээ хөөс эсвэл гели түрх. Хөөсийг үсний хэвийг хадгалах зорилгоор ашигладаг бөгөөд төрөлхийн шулуун үсэнд түрхэж хэрэглэнэ. Харин гелийг долгионтой буржгар үсэнд түрхэж болно.

3. Үсээ үл ялиг чийгтэй болтол нь хатаах эсвэл хүйтэн сэнсээр үлээлгэж болно.

4. Нарийн шүдтэй самаар самнана.

5. Үсээ хэсэг хэсгээр нь хуваан хавч.

6. Бөөрөнхий самандаа үсээ ороон сэнсээр үлээлгэж доош самнана.

7. Үсээ индүүднэ.

8. Үсний серумаасаа тохирох хэмжээгээр авч алгандаа үрээд үсэндээ дээрээс нь доош түрхэнэ.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *