fbpx

Тарвасаар арьсаа хэрхэн арчлах тухай

Тарвасаар арьсаа хэрхэн арчлах тухай

Тарвасаар арьсаа хэрхэн арчлах тухай

Арьсыг цэвэрлэх чийгшүүлэх тэжээл өгөхөд тарвасны шүүс онцгой нөлөөтэй.

Арьс улайх, батга гарахад тарвасны зөөлөн хэсгийг өргөст хэмхтэй хольж адил хэмжээтэй авч нүүрэндээ тавина. Маскийг 20 минут тавиад бүлээн усаар угаана.

Суларч үрчийх шинжтэй арьсанд тарвасны маск сайн. Тарвасны улаан хэсгийг нухаад шүүсийг нь авч марьл юм уу сальфетканд шингээгээд нүүрэндээ 15-20 минут тавиад бүлээн усаар угаана.

Хуурай арьсанд 1 ц/х тарвасны шүүсийг өндөгний шартай хутгаад нүүрэн дээрээ 15-20 минут тавина. Энэхүү маск арьсанд маш сайн тэжээл өгнө.

Тослог арьсанд 1 ц/х тарвасны шүүсийг өндөгний цагаантай хольж 15-20 минут тавина. Энэ нь арьсыг цайруулж, нүх сүвийг агшаана.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *