fbpx

Нүүрний тос, крем зэрэг гоо сайхны олон бүтээгдэхүүн ямар орцтой байдаг талаар…

Нүүрний тос, крем зэрэг гоо сайхны олон бүтээгдэхүүн ямар орцтой байдаг талаар…

Нүүрний тос, крем зэрэг гоо сайхны олон бүтээгдэхүүн ямар орцтой байдаг талаар…

Та бүхэн ер нь түрхэж байгаа тосныхоо орц найрлагыг харж уншдаг уу? Маш олон төрлийн тос байдгаас бүсгүйчүүд маань өөрийн арьсанд тохирсон тосыг хэрхэн сонгох, тосны найрлаганд орсон бодисуудын талаархи мэдээллийг хүргэж байна. Тосны найрлаганд орсон бүх бодис ашигтай биш, зарим нь бүр хортой ч байдаг учир тосны найрлагад онцгой анхаарах хэрэгтэй. Найрлаган дахь эхэнд нь бичигдсэн бодисууд нь илүү хэмжээтэй орсон байх ба сүүлд нь бичигдсэн бол маш бага хэмжээтэй орсон буюу бараг үйлчлэхгүй гэсэн үг.

Тосны үндсэн бодисууд: Ихэнх тосны суурь нь ус байдаг ба усны чанар нь онц нөлөөгүй боловч сайн чанарын тосны ус нь халууны аргаар гаргаж авсан буюу нэрмэл ус байдаг ба энгийн тосных бол ердийн шүүсэн ус байдаг. Тосны дараагийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь чийгшүүлэгч болон тэжээл өгөх бодисууд юм. Глицерин, силикон, минералын тос гэх мэт нь үр дүн сайтай боловч нефтийн гаралтай бүтээгдэхүүн юм. Хамгийн тохиромжтой, үр дүн сайтай нь ургамлын гаралтай натурал тоснууд байдаг.

Эмульгатор болон хэлбэржүүлэгч-Тосыг түрхэхэд хялбар болгох, арьсанд сайн нэвтрүүлэх үүрэгтэй. Тосны хамгийн гол үйлчилгээ нь түүний идэвхитэй бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой. Үүнд: гиалуроны хүчил, төрөл бүрийн ургамлын ханд, аминдэмүүд, ургамлын гаралтай тоснууд, коллаген гэх мэт. Тосыг: • Өдрийн • Шөнийн •Чийгшүүлэгч • Тэжээлийн • Хөгшрөлтийн эсрэг гэх мэтээр ангилдаг ба эдгээр нь найрлагаараа ялгаатай байдаг Өдрийн ба шөнийн тос: нь найрлагаараа бараг ялгаагүй боловч Шөнийн тос нь арай хөнгөн, арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээ үзүүлдэг силикон агуулаагүй байдаг ба нарны хэт ягаан туяатай үл тохирох бодисыг нэмсэн байдаг. Харин өдрийн тосонд Нарны хэт ягаан туяанд зохицох бодис, орцыг хийдэг байх нь. Тэгtхээр та өдрийн тосыг өдрийн цагт, шөнийш тосыг шөнө л түрхээрэй. Чийгшүүлэгч тос: -ны гол найрлага нь арьсыг чийгээр хангаж арьсан дахь усыг барьж байх бодис бөгөөд энэ зорилгоор хамгийн өргөн хэрэглэдэг. Эдгээрээс үр дүн сайтай нь гиалуроны хүчил юм. Тэжээлийн тос:-ны үндсэн хэсэг нь ургамлын болон амьтны гаралтай тос байдаг. Мөн тосонд уусдаг аминдэмүүд, даавар орсон байж болно. Чийгшүүлэх тосыг зун, тэжээлийн тосыг өвөл түрхэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Хөгшрөлтийн эсрэг тос: Найрлагын хувьд хамгийн их ялгаатай ба коллаген, ретинол, А, С витамин, коэнзим Q10, пептид агуулсан байдаг. Эдгээр бодис нь жижиг үрчлээсийг тэнийлгэх, арьсны уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Үрэвсэлтэй болон асуудалтай арьсны тос: Нянгийн эсрэг болон гуужуулах үйлчилгээтэй бодис болох салицилийн хүчил, зэс, цайр, хүхэр, АНА болон ВНА хүчил, ретиноид, триклозан зэрэг орсон байх ба ийм тосыг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Массажны тос:- ны суурь нь байгалийн гаралтай натурал тос байдаг ба иллэг хийх үед арьсны үндсэн давхаргад (дерма) гүн нэвтэрч арьсанд дотроос нь үйлчилдэг. Ийм тосны найрлагад төрөл бүрийн ургамлын ханд, керамид, пептид, аминхүчлүүд орсон байдаг ВВ болон СС крем: Сүүлийн үед гарсан тоснууд бөгөөд найрлагын хувьд ердийн чийгшүүлэгч тостой адилхан. Ялгаа нь арьсыг нэг жигд харагдуулах, өө дарах бодис нэмсэн байдаг ба нарны хэт ягаан туяанаас ч хамгаалж чаддаг.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *