fbpx

Нүдэнд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн

Нүдэнд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн

Нүдэнд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн

Орчин үеийн техник технологийн дэвшил, хүний хэрэгцээнээс хамааран зурагт, компьютер, утас зэрэг нүдэнд сөрөг нөлөөтэй зүйлсийг ширтэж ашиглах болсон. Иймээс бид нүдээ илүү хайрлаж хамгаалах хэрэгтэй. Доорх хүнсний бүтээгдэхүүн таны нүдийг хамгаалахад тустай.

  1. Оливын тос. Эрүүл өөх тос нь хараанд хамгийн сайн гэгддэг. Австралийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар оливын тосыг байнга хэрэглэдэг хүмүүсийн 48% нь нүдний аливаа эмгэгт өртөх магадлал буурсан байдаг аж. Оливын тос худалдаж авахдаа антиоксидантын эзлэх хувь илүүг буюу цэвэр оливын тосыг сонгоорой.
  2. Элэг, үхрийн мах. Шүүрхий элэг, үхрийн бараан мах, сүү, жигнэсэн шош зэргийг хүнсэндээ хэрэглэж байгаарай. Эдгээрт цайр ихээр агуулагддаг учир нүдэнд цагаа унахаас сэргийлнэ. Ерөнхийдөө цайр дутсанаар хүний нүд харанхуйд харах чадвараа гээдэг юм.
  3. Улаан лооль. Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар хурц гэрэлний нөлөөгөөр үүссэн торлогийн гэмтэлд улаан лоолинд агуулагддаг каротин, ликотин, С амин дэм эерэг нөлөө үзүүлдэг байна. Улаан лооль нь хараа хамгаалахын зэрэгцээ оливын тостой хамт хэрэглэвэл биед тань шингэх амин дэмийн шингэцийг илүү сайжруулж өгдөг ажээ.
  4. Өндөг. Өндгөнд агуулагддаг лютеин болон витамин А нь нүдийг хуурайшихаас сэргийлж нүдний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Өндөгний шар нь амин дэм Д-р баялаг бөгөөд энэ нь хөгшрөлтөөс үүссэн эвэрлэг бүрхэвчийн эмгэгээс сэргийлж өгнө. Мөн харанхуйд харах чадварыг дээшлүүлдэг.
  5. Самар. Газрын самар, ойн самар, хушга зэрэг ямар ч төрлийн самарт амин дэм Е ихээр агуулагддаг. Амин дэм Е нь нүдний эсүүдийг хамгаалж байдаг ба хөгшрөлтөөс үүсэх торлогийн эмгэг, цагаа унахаас сэргийлж өгнө.
  6. Наранцэцгийн үр. Нүдийг тань эрүүл бөгөөд элдэв эмгэггүй байхад наранцэцгийн үр чухал нөлөөтэй. Энэ нь амин дэм Е ба цайрын эх үүсвэр болдог.
  7. Загас. Яргай, туна, сардин, хар амар, хар хайган зэрэг загасанд омега-3 ихээр агуулагддаг. Энэ нь нүдийг хуурайшихаас хуурайшихаас сэргийлж өгдөг бөгөөд нүдний торлог гэмтэх, цагаа унахаас хамгаалдаг. Химийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
  8. Навчит ногоон ургамал. Бууцай, буржгар байцаа, броколли зэрэг ногоон ургамлууд нь лютеин болон зеаксамтин зэрэг маш чухал пегментүүдийг агуулж байдаг бөгөөд эвэрлэг бүрхэвчийн эсийг нөхөн төлжүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. Эдгээрийг идсэнээр хараа сайжраад зогсохгүй, хараа удаан хугацаагааар муутгадаггүй. Мөн улаан, ногоон, шар чинжүү болон перецний төрлийн хүнсний зүйлсийг байнга хэрэглэж заншаарай.
  9. Бүхжл үрийн бүтээгдэхүүн. Бор будаа, овьёос, хивэг зэргийн бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн нь цайр, Е амин дэмээр баялаг байдаг. Эдгээр нь нүдний эрүүл мэндийг хамгаалж байдаг ба хөгшрөлтөөс үүсдэг эвэрлэг бүрхэвчийн эмгэгээс сэргийлж өгдөг.

 

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *