fbpx

Нярай хүүхдийн арьс арчилгаа

Нярай хүүхдийн арьс арчилгаа

Нярай хүүхдийн арьс арчилгаа

Хорвоод мэндэлсэн бяцхан үрсдээ ээж аавууд бид бүхэн маш сайн анхаарал халамж тавьж, хайрлан энхрийлж өсгөдөг. Бид бүхний хайр халамжаас гадна хүрээлэн буй орчин эд зүйлс, сонгон хэрэглэж буй бүтээгдэхүүн, өмсөх хувцас, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь ч мөн чухал юм.

Нярайн арьс эмзэг байдаг учир арьсанд нь хүрч буй, түрхэж буй бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох хэрэгтэй. Арьс нь нярайг гадны бохирдлоос хамгаалахаас гадна амьсгалах үүрэгтэй чухал эрхтэн юм.

  • Нярайн арьсанд цөөн хэдэн бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг эрхэмлээрэй. Ямар ч будаг, үнэр, парабенгүй бүтээгдэхүүнийг сонго. Эдгээр нь эмзэг нандин арьсыг нь үрэвсүүлж мэднэ.
  • Хүүхдээ гадуур авч гарахдаа ил гардаг хэсгүүдэд нь бага зэрэг нарны тос түрхэж өгч байгаарай. Тэдний арьс ч бас нарнаас хамгаалагдах шаардлагатай.
  • Хүүхдийн усанд ордог сав, алчуур, саван бүгд тусдаа байна.
  • Хүүхдээ нүцгэлэхийн өмнө уснаас гараад өмсөх ороох зүйлсийг бэлтгэж тавина.
  • Усанд орох өрөөний дулаан 22-24 хэм байна.
  • Нярай хүүхдэд буцалсан ус хэрэглэнэ. Эхний саруудад усны дулаан 37 хэм, 6 сараас дээш насанд 36 хэм байна.
  • Нярай хүүхдийг биеэр тууралт гарвал сулхан марганецтай /бүдэг ягаан/ усанд оруулна. Марганецыг сайн хутгаж бүрэн ууссаны дараа хүүхдээ оруулна.
  • Нярай хүүхдийн байгаа өрөөний агаарын дулаан 1  сар хүртэлх хүүхдэд +22 хэм, 2-3 сартай үед +20-+21 хэм, 3 сараас дээш насанд +18 – +19 хэм байвал зохино.

Манай компани БНСУ-д үйлдвэрлэгдсэн Дэлхийд B License сертификаттай Ecoer Snower брендийн хүүхдийн бүтээгдэхүүнийг оруулж ирэн борлуулдаг. Бүтээгдэхүүнүүд нь байгальд ээлтэй савлагаатай бөгөөд 100% байгалийн гаралтай, орц найрлагын хувьд эко гэдгээрээ давуу талтай.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *