fbpx

Зөв зохистой хоол хүнс

Зөв зохистой хоол хүнс

Зөв зохистой хоол хүнс

Зөв зохистой хоол хүнс таны эрүүл мэнд гоо сайхан болон арьсанд маш чухал нөлөөтэй. Бүсгүйчүүд бид гоо сайхны бүтээгдэхүүн болон арьс арчилгаанаас гадна идэж буй хоол хүнсэндээ анхаарснаар эрүүл галбирлаг бие, өнгөлөг гэрэлтсэн арьстай болох боломжтой. Иймд эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан хүний эрүүл мэндэд тустай хамгийн шилдэг 10 хүнсийг хүргэж байна.

  1. Алим – альцгеймерийн өвчин буюу ой тогтоолт муудахаас сэргийлж чадна. Иймд өдөрт дор хаяж нэгийг идэх ёстой.
  2. Загас – зүрхний өвчинд тустай 7 хоногт 30 гр загас идвэл инфактаас 50% сэргийлж чадна.
  3. Сармис – гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн эрчимжүүлж ходоод болон нарийн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлнэ.
  4. Гүзээлзгэнэ – Амин дэмээр маш баялаг түүнчлэн сайн гүзээлзгэнд төмөр ихээр агуулагддаг.
  5. Лууван – хорт хавдараас сэргийлнэ. Мөн арьс нүдний хараанд сайн нөлөө үзүүлдэг аж.
  6. Чинжүү чили – чили ходоодны хүчлийг нэмэгдүүлэн нянг устгах чадвартай. Харин амтат чинжүү витамин С-р баялаг бөгөөд зүрхний өвчин хорт хавдараас сэргийлнэ.
  7. Гадил – нүүрс усаар маш баялаг чихрийн шижинтэй хүмүүст хамгийн тохиромжтой хоол гэнэ. Мөн гэдэс дотрыг цэвэрлэнэ.
  8. Ногоон цай – мөн л хорт хавдраас сэргийлнэ. Өдөрт ядаж 4 аяга цай уувал биед хуримтлагдсан өөх тосыг гадагшлуулах боломж бий.
  9. Буурцаг – В-н төрлийн амин дэмээр маш их баялаг. Мэдрэлийн системийг тогтворжуулж тайвшруулах үйчилгээтэй.
  10. Сүү – кальцаар баялаг тул эрч хүчтэй байлгахад туслана.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *