fbpx

Гэрийн нөхцөлд үсний маск хийх арга

Гэрийн нөхцөлд үсний маск хийх арга

Гэрийн нөхцөлд үсний маск хийх арга

Гадилаар үсний тэжээлийин маск хийх арга: Бананаар үсэндээ жинхэнэ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд 1 ширхэг банана, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай.(хуурай үстэй бол 1 ширхэг өндөгний шар нэмж болно.)

Хийх дараалал:

1.Гадил, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.

2.Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө.

3.Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.

4.Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.

Гадил жимс нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна гадилд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсийг эмчлэхэд тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *