fbpx

Гэрийн нөхцөлд хумсны асуудлаа шийдэх гурван зөвлөгөө

Гэрийн нөхцөлд хумсны асуудлаа шийдэх гурван зөвлөгөө

Гэрийн нөхцөлд хумсны асуудлаа шийдэх гурван зөвлөгөө

  1. Хумс бэхжүүлэх тос гэртээ бэлдэх

4-5 гр зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад чангаазны тос нэмнэ. Бэлдмэл маань цөцгий шиг өтгөн болсны дараагаар шилэн саванд хийж хөргөөд тосоо оройд хумсандаа түрхэж зориулалтын гарын бээлий өмсөөрэй.

  1. Хугарамтгай хумс баяртай

Гэрийн нөхцөлд хумсны тос бэлтгэхийн тулд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, 2-3 хоолны халбага цөцгий хэрэг болно. Цөцгийнд зуун настын шүүсийг хийж дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон эргэн тойронд нь түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалахаа мартваа.

  1. Нимбэгний ач тус

Салаалаад хугараад ургадаггүй хумстай бүсгүйчүүдэд зөвлөхөд сард 1 удаа нимбэгээ голоор нь хуваагаад 2 гарынхаа хумсыг ээлжлээд 30 минутын турш дүрээрэй. Үр дүнгээ маш хурдан маш хурдан хугацаанд өгөх болно.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *