fbpx

Гоо сайхны бүтээгдэхүүнд орших хортой бодис хорт хавдар үүсгэдэг гэдгийг та мэдэх үү?

Гоо сайхны бүтээгдэхүүнд орших хортой бодис хорт хавдар үүсгэдэг гэдгийг та мэдэх үү?

Гоо сайхны бүтээгдэхүүнд орших хортой бодис хорт хавдар үүсгэдэг гэдгийг та мэдэх үү?

Энгийн эмэгтэй хүн ойролтсоогоор 12 төрлийн бүтээгдэхүүн болон 168 төрлийн жорийг өдөр болгон хэрэглэдгийг та мэдэх үү?

Бидний иддэг хоолноос гадна бие угаагч шингэн, тос, шанпунь, косметик болон шүдний ОО маш олон төрлийн хими агуулсан байдаг.

Alcohol /Спирт/

Мэдээж алкохол нь хурдан хатаах болон хөнгөн мэдрэмж төрүүлэх боловч сөрөг үр дагвар ихтэй. Зөвхөн хатаах бус арьсны ус агуулах чадварийг доройтуулан байгалийн цэвэршүүлэх процесийг зогсоодог байна. SD alcohol, ethanol, isopropyl, methanol, ethyl alcohol гэсэн нэр тэмдэгээр арьс, үс, болон үнэртүүлэгч, саванд оршино.

Ethanolamine

Гоо сайхны бүтээгдэхүүнд, ариун цэврийн хэрэглэл, саван, шанпунь, тос, сахлын хөөсөнд орсон Ethanolamine хэмээх бодис нь хорт хавдарын эсийг үүсгэх үр нөлөөтэй юм. Туршилтаар үзэхэд спэрм багасч  эрэгтэй хүний үр хөврөлийн өөрчлөлтийг /testicular degeneration/ үүсгэдэг байна.

DMDM (dimethyl-dimethyl) Hydantion

Бид үсээ угаачаад байнга ангижруулагч хэрэглэдэг. DMDM (dimethyl-dimethyl) Hydantion хэмээх бодис нь ангижруулагч, шампунь, чийгшүүлэгч, хумс болон сормуусны цавуунд орсон байдаг байна. Энэхүү бодис нь  үе мөчний өвчин, алерги, толгой өвдөлт, сэтгэл гутрал, цээж өвдөлт, толгой эргэлт г.м үүсгэхэд үр нөлөөтэй. Япон болон Шведэд албан ёсоор хориотой боловч бусад орнуудад өргөн хэмжээгээр хэрэглэгдэж байгаа.

FD&C (Federal Food Drug and Cosmetic Act) Color Pigments

Бидний  хэрэглэж байгаа ихэнх бүтээгдэхүүн өөр өөр өнгөтэй байдаг. Өнгө оруулагч энэхүү бодис нь нүүрсний давирхайгаар үүссэн бөгөөд хүнд металик давс агуулдаг байна. Энэ нь арьсанд хор нөлөө учруулж эмзэг арьс, болон загатнааг үүсгэдэг байна. Мөн carcinogenic  /хорт хавдарын эс үүсгэх/ үр дагвар авчирна. Үс ба бие угаагч, шүдний оо, хүүхдийн бүтээгдэхүүн, үнэртүүлэгч, биеийн шингэн крем тос болон бусад бүтээгдэхүүнүүдэд агуулагдах будагч бодиснууд, хүнс, эм, косметикийн хяналтын албаны жагсаалтад FD&C Red 40 гэж тэмдэглэгдсэн байдаг.

Mineral
Oil

Энэ нь эрүүл сонсогдож байгаа боловч маш хортой юм. Косметкэнд агуулагдаж байгаа минерал ойл нь petroleum-аас /нефтийн бүтээгдэхүүнээс/гаргаж авдаг бөгөөд хүүхдийн тос, вазелинд агуулагддаг байна. Арьсийг бөглөж хорыг гадагшлуулах процессэд нөлөөлдөг гэж үздэг байна. Оронд нь  Sweet Almond OilCoconut Oil and Avocado Oil илүү эрүүл гэж байна. Манай CareCella брэндийн бүтээгдэхүүн болох Jojoba Oil үсний эссэнц нь Арган модны самрын тос, геранийн тос, гоо жүржийн үрийн тос агуулсан байна.

Sodium Lauryl Sulfate (SLS) & Sodium Laureth Sulfate (SLES)

Угаалгын бодис бүр хөөсрүүлэх бодис Sodium Lauryl Sulfate (SLS) & Sodium Laureth Sulfate (SLES) агуулсан байдаг. Гол үүрэг нь хөөсрүүлэх юм. Энэхүү бодис нь нүд хуурайших болон үйлдвэрлэлийн явцад бусад төрлийн химийн нэгдэлтэй нэгдэх юм бол химийн нитро аминий бүлгийн хэлбэрт шилжиж хорт хавдрын эмгэг үүсгэхэд нөлөөлнө.

Synthetic Fragrances

Гоо сайхны бүтээгдэхүүн нь бүр гоё үнэрийг агуулж худалдан авах сэдлийг төрүүлдэг байна. Энэхүү бүтээгдэхүүн нь benzene derivatives and aldehydes-аас үүсэлтэй. Мөн parabens, phthalates and synthetic musk агуулдаг бөгөөд хүний гормон болон нөхөн үржихүйд нөлөөлдөг байна. Манай бүтээгдэхүүн ямар нэгэн химийн үнэртүүлэгч бодис агуулаагүй бөгөөд байгалийн гаралтай үнэрийг агуулсан байдаг.

Toluene

Энэ өнгөгүй химийн шингэн нь хумсны лак болон үсний цайруулагч бүтээгдэхүүнд ихэвчлэн агуулагдаж байдаг. Энэхүү бодис нь амьсгалийн замын эрхтэнийг дарангуйлдаг бөгөөд толгой эргэлт, биеийн дархлааны эмгэг, болон цусны хавдар үүсгэх магадлал өндөр.  benzene, toluol, phenylmethane or methylbenzene. гэдэг нэрээр оршино.

Дэлхий даяаршиж хүн амын нягтаршил ихсэхийн хэрээр байгаль экологийн тэнцвэргүй байдал хүн төрлөхтний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж байна. Үүнтэй холбоотойгоор орчин үед экологийн цэвэр, байгалийн, био органик хүнс зэрэг ойлголтуудын талаар их ярьж янз бүрийн төсөл боловсруулж хэрэгжүүлж байна.

Иймээс бизнес эрхлэгчид нь гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүнд хандах дэлхий нийтийн экологийн гэгдэх  чиг хандлагийг үндэснийхээ эрх ашигт нийцүүлэх улмаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амын дунд энэ талаар тодорхой мэдлэг боловсролыг олгох нь бидний үүрэг болж байна.

Иймээс байгаль орчинд ээлтэй стандартын шаардлагуудыг дэлхийн хэмжээнд хангасан нийгмийн хариуцлагатай шилдэг экологийн бүтээгдэхүүнийг Монгол улсдаа оруулж ирэх, иргэн бүрийг эрүүл экологийн бүтээгдэхүүнээр хангах гүн эрмэлзлэл маань биелэлээ олсон.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *