fbpx

Гиалуроны хүчил гэж юу вэ?

Гиалуроны хүчил гэж юу вэ?

Гиалуроны хүчил гэж юу вэ?

Гиалуроны хүчил гэдэг нь чихэрлэг молекул бөгөөд арьсны бүтцэд аажмаар үүсэж биеийн бүхий л эд эсийг холбон, холбоосуудыг чийгээр хангаж өгснөөр тэдгээр нь зохих ёстой газраа, тохирох хэлбэрт байхад нь тусалдаг. Бидний биед гиалуроны хүчил агуулагддаг бөгөөд гадаад дотоод хүчин зүйлээс хамааран чийгээ алдсанаар арьс үрчийх шалтгаан болдог. Учир нь холбоосууд үүргээ алдан арьсны уян хатан чанар үгүй болсноор арьс суларч үрчлээ үүсдэг.

Гиалуроны хүчил нь бүх зүйлийн чийгийг хадгалж үлдээх чадвартай бөгөөд усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Хөгшрөхийн хэрээр аажимдаа арьс чийгшлээ алдаж байдаг бөгөөд таны арьс арчилгааны бүтээгдэхүүнд гиаллуроны хүчил орсноор арьс унжих, үрчийх асуудалтай тэмцэх болно.

Орчин үед шинжлэх ухаан болон технологийн дэвшлийн ачаар гиалуроны хүчлийн молекулуудын жин бага, арьсанд нэвчих чадварыг сайжруулж, арьсны өнгөн хэсгийг чийгшүүлэхийн зэрэгцээ тэжээл өгөх чадвар сайтай олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарах болсон. Иймд та худалдан авч буй гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлаганд онцгой анхаарал хандуулна уу.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *