fbpx

Нарны тос

52.800

?#НАРНЫ_ТОС?
?Нарны тосыг хэрэглэснээр ямар ач тустай вэ
Tүргэн хөгшрөхөөс сэргийлнэ
Арьсны хорт хавдар тусах магадлалыг бууруулна
Арьс харлахаас сэргийлнэ
Арьс өвчлөхөөс сэргийлнэ
Үрчлээнээс сэргийлнэ
Нарны хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална
Арьс цэвэрхэн өнгөлөг болно
?Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал давамгайлсан, хатуу ширүүн нөхцөлд бид арьсаа бүр ч илүү хамгаалах хэрэгтэй. Нарны тос нь нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдлоос арьсыг хамгаалдаг

♻️Эрүүл амьдрахуйн үндэс #Эко хэрэглээ♻️
#CareCellaHolisticBeautySalon
?Хүргэлт: Үнэгүй?

Манай салбарууд:
Төв салбар Эрүүл мэндийн яамны эсрэг талд Аюуд Таурын 3н давхарт #CareCellaHolisticBeautySalon ☎️Утас: 7730-6699, 8066-6699☎️

УИД ын зүүн талд Адидас дэлгүүртэй залгаа #CareCellaSalon
☎️Утас: 8000-2555; 9064-6400☎️

Зайсан Миний дэлгүүр дотор байрлах #CareCellaShop
☎️Утас: 9322-1185☎️

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд UB Town 17давхар 2 байрны, 38р байр, 2давхарт Queen slimming spa #Queenslimmingspa
☎️Утас: 7702-7755☎️

Заавар

✅Хэмжээ: 50 мл
✅Хэрэглэх зориулалт: Хэт ягаан туяанд амархан өртөмтгий нүүр болон биеийн арьсанд зориулсан нарнаас хамгаалах гель
✅Үйлчилгээ: Хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай зохицуулах бүтээгдэхүүн SPF 50+/PA+++ (Нарнаас хамгаалах хүчин чадал, зэрэглэл нь)
Энэхүү бүтээгдэхүүн нь арьс цочроох тестийн шалгуурыг Герман улсад давсан
✅Гол найрлага: Этилексил Метоксицинамин, Этилефоксил Триазон, Гомосалат, Бис-Этилексилофенол Метоксифенил Триазин, Этилексил Триазон, Титаний Диоксид, Аллантоин, Алтаеа Розеа Цэцгийн Ханд, Алое Барбаденсис Навчны Ханд, Пакратиум Маритимум Ханд
✅Хэрэглэх Заавар: Арьс арчилгааны ердийн нөхцөлд хамгийн сүүлийн үе шатанд хэрэглэнэ. Нүүр, хүзүү, гар, хөл болон нарны хэт ягаан туяанд амархан өртөмтгий биеийн хэсэгт ахиу хэмжээгээр сайтар түрхэж хэрэглэнэ

Арьс арчилгааны ердийн нөхцөлд хамгийн сүүлийн үе шатанд хэрэглэнэ. Нүүр, хүзүү, гар, хөл болон нарны хэт ягаан туяанд амархан өртөмтгий биеийн хэсэгт ахиу хэмжээгээр сайтар түрхэж хэрэглэнэ

?‍♀️Бид яагаад нарны тос ? хэрэглэх шаардлагатай вэ??
Наранд хичнээн хайртайг, дулаахан илчинд биеэ ээж, зунжингаа гар, хөлөө ил гарган алхах дуртайг тань мэднэ. Гэхдээ нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалах хамгаалалттайгаар дуртай зүйлээ хийхгүй бол, бид өөрсдөө ч мэдэлгүй наснаасаа эрт хөгширч, гоо сайхан эрүүл мэндээ гундаасаар байдаг.
Ялангуяа UV туяаны үйлчлэл хамгийн өндөр байдаг зуны улиралд өдөр тутамдаа, ялангуяа амралт зугаалгаар явж, хөдөөгүүр аялж, лагерь гарах гэж байгаа тохиолдолд нарны тосыг зайлшгүй хэрэглэлгүй болохгүй.

Нарнаас заавал хамгаалах хэрэгтэй гэж үү?
Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд түргэн хөгшрөлтийн шатууд явагдаж, арьсны хорт хавдар тусах магадлал ихэсдэг. Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэж, эрүүл бус дүр төрхтэй, өвчтэй арьстай болно гэсэн үг. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын нарны тос хэрэглэх. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална. Мөн нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг ч бас нарнаас хамгаалах хэрэгтэй юм. Мөн хүйтэн сэрүүний улирал, бүрхэг бороотой өдөр ч байсан байнга нарны тосыг хэрэглэх хэрэгтэй. Учир нь ямар ч зузаан үүл нарны хорт туяаг хааж чадахгүй. Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал давамгайлсан, хатуу ширүүн нөхцөлд бид арьсаа бүр ч илүү хамгаалах хэрэгтэй. Нарны тос нь нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдлоос арьсыг хамгаалдаг

?Нарны тосон дээрх SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай вэ? ?
Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг. Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15-ийн тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох 10 минутаар үржүүлж гаргана. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм.

⁉️SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг.?

1 SPF15% 3 цаг РА+ 4 цаг
2 SPF30% 5 цаг РА++ 8 цаг
3 SPF40% 7 цаг РА+++ 8-аас дээш цаг
4 SPF50% 9 цаг
Нарны хэт ягаан туяа нь хоёр төрөлтэй. UVA нь арьсны гүнд нөлөөлж хөгшрөлтийг нэмэгдүүлж, арьсыг амархан үрчлээтүүлдэг. Харин UVB нь арьсыг маш хурдан түлдэг нарны хэт ягаан туяа юм. Хоёулаа л арьсны хорт хавдрыг үүсгэдэг. PA+++ нь зөвхөн UVA туяанаас хамгаалдаг бол SPF нь UVA, UVB хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалдаг.

⁉️Нарны тосыг өдөрт хэдэн удаа түрхэх хэрэгтэй вэ⁉️
Арьсны хэлбэр болон наранд хэр удаан байхаасаа хамаараад тосны SPF-ийн хэмжээг сонгож болно. Арьс эмзэг, цайвар байх тусам SPF өндөр байх шаардлагатай.

⁉️Хэрэв SPF-тэй өөр бүтээгдэхүүн хэрэглэдэг бол заавал нарны тос хэрэглэх шаардлагатай юу⁉️
Хэрвээ та нарнаас хамгаалах найрлага буюу SPF-тэй энгэсэг, уруул өнгөлөгч, чийгшүүлэгч тос хэрэглэдэг бол наранд хэр удаан хугацааг өнгөрүүлэхээсээ шалтгаалаад тусдаа зориулалтын нарны тос хэрэглэх эсэх нь шалтгаална. Оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, нүүрээ өдөрт хэд хэдэн удаа угаах шаардлагагүй бүсгүйчүүдийн хувьд тусдаа нарны тос хэрэглэх эсэх нь өөрийнх нь сонголт боловч, бусад SPF-тэй бүтээгдэхүүнүүдээ өдөрт 2-3 удаа түрхэж, гар хөл зэрэг биеийн хэсгүүддээ хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй юм.

⁉️Нарны тос хэрэглэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ⁉️
• Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.
• Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тосоо түрхэх хэрэгтэй. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг.
• Цас, элс, ус нь нарны туяаг ойлгодог. Тиймээс энэ гурвын аль нэг нь ихтэй газар луу явах гэж байгаа бол нарны тос хэрэглэх нь бүр ч чухал.
• Нарны хэт ягаан туяа нь үүлийг нэвтэлдэг учраас, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.
• 1-ээс дээш настай хүүхдийн арьсанд нарны тос түрхэж болно. Бага насны хүүхдийг аль болох сүүдэрт байлгаарай.
• Тосоо сонгохдоо хадгалах хугацаа, болон нарнаас хэдэн цаг айхгүйгээр явж болохыг сайн лавлаарай.
• Нарны тос нь дангаараа 100% таны арьсыг хамгаалах боломжгүй бөгөөд дараах аргуудтай хослуулж хэрэглээрэй.
– Нарны илч хурц байдаг 11.00 – 15.00 цагуудад аль болох сүүдэр газар байх
– Нарны малгай, шил хэрэглэх
– Шүхэр хэрэглэх
– Арьсанд хэрэгтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх гэх мэт.

Үнэлгээ

Одоогоор үнэлгээ байхгүй.

Бүтээгдэхүүн “Нарны тос”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн