fbpx

Бэлхүүс болон гуяараа хэрхэн турах

Бэлхүүс болон гуяараа хэрхэн турах

Бэлхүүс болон гуяараа хэрхэн турах

Таны жин өндөртэйгээ харьцуулахад хэвийн хэрнээ толинд харахад өөрийн галбиртаа сэтгэл хангалуун бус байна уу? Эсвэл төрснөөс үүдэн гэдэс хэвлий хэсгээрээ таргалсан бол, мөн илүүдэл жинтэйгээ тэмцэхээр шийдсэн бол доорхи зөвлөмжийг уншаад үзээрэй.

Бэлхүүс гуя хэсгийн таргалалт дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй байц болно. Төрөх, таны ууж байгаа эм гормоны найрлагатай, цэвэршилт гэх мэт. Энэ үед эмчид үзүүлэх хэрэгтэй.

Таны идэж буй хоол хүнсээс шалтгаалсан мөн буруу хооллолт.

Мөн хөлөө ачиж суух, завилж суух зэрэг нь тааз гуя хэсэг томроход нөлөөлдөг.

Иймд :

  1. Зөв суух.
  2. Дасгал хөдөлгөөнийг зөв, зааврын дагуу хийх. /нэг өдөр эрчимтэй хийх олон өдөр өнжих, өөртөө амраар дасгалаа хийж байна гэж заавраас өөрөөр дасгалаа хйих нь сөрөг нөлөөтэй/
  3. Хүнсэндээ жимс ногоо, навчит ургамал түлхүү хэрэглэх.
  4. Оройн цагаар хоол идэхгүй байх. /өглөө цайгаа уухгүй гарах, өдөр хоол идэхгүй байж байгаад гэнэт их идэх нь таргалалтын үндэс болдог/
  5. Цагариг эргүүлэх, сунаж мөрөгөх, дугуй унах зэргийг гэрээр хийж болно. Мөн спининг, аэробик, фитнес, иог гэх мэтээс өөрт аль сонирхолтой байгаагаа сонгож хичээллэх. /хүн дуртай зүйлдээ илүү амжилт гаргадаг/
  6. Кофены шаарыг оливын тостой хольж биеэ гуужуулу болно. /кофены шаар арьсны өнгө сэргээхээс гадна, целлилют багаснах нөлөөтэй/
  7. Дотор өөхөө багасгах зорилгоор цагаан гаа эсвэл нимбэгтэй цай ууж болно.
  8. Бодисын солилцоогоо сайжруулах гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдүүлэх хүнс хэрэглэн гэдсээ цэвэрлэж байх хэрэгтэй.
  9. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь хоолны шингэц сайжруулан гэдэс дотор цэвэрлэх, мөн хоолны дуршил бууруулдаг.
  10. Хольцгүй цэвэр ааруул, аарц, тараг нь өег байдаг учир хоол идэх дуршлыг багасгаж ходоод гэдсийг цэвэрлэдэг. Иймд өлссөн үедээ ааруул идэхэд хангаллтай.

Манай салон гэдэс хэвлий хэсгээр тураах үйлчилгээг 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр зориулалтын аппраттай хослуулан үйлчилж байна.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *