fbpx

Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Биеийн арьс арчилгаа маш чухал. Гэвч бид сэрүүн хуурай цаг уураас шалтгаалан биеийн арьсаа ил гаргах нь бага учраас анхаарал тавьж арчлах нь бага байдаг. Гэтэл эмэгтэй хүний өөртөө хэр арчаатай нь арьсаар дүгнэгддэг шүү дээ. Хуурайшиж, холцруутсан батгатай арьстай байхыг хүсдэггүй хэрнээ л хангалттай анхаарал, арчилгааг биеийн арьсандаа чиглүүлэх нь бага. Багахан л цаг, сэтгэлээ зориулахад биеийн арьс арчилгаа, нүүрнийх шиг хэцүү биш. Ингээд цэвэрлэгээ юун түрүүнд чухал учраас гуужуулалтаас эхэлье: Яагаад гуужуулах хэрэгтэй вэ? Арьс өөрийгөө 21 хоног тутамд шинэчилж, гуужуулж байдаг. Тийм ч учраас давхарга бүрд нуугдах үхэжсэн эд эсийг чи үргэлж цэвэрлэж, сэргээж байх боломжтой гэсэн үг. Тиймдээ ч арьсаа гуужуулж байх нь арьсандаа шинэчлэлт хийх боломжийг өгч, илүү эрүүл, зөөлөн булбарай, өнгөлөг торгомсог болгож чадна. Тэгэхээр толгойноосоо хөл хүртлээ хэрхэн зөв гуужуулах вэ? Олон төрлийн гуужуулах арга бий.Хамгийн гол нь тохирох зөв бүтээгдэхүүнийг, зөв хэрэглэх нь л чухал.Мөн өдөр бүр гуужуулж болохгүй! Зохих хэмжээ нь долоо хоногт 1-3 удаа байдаг. Хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол 7 хоногт 1, хуурай, холимог, хэвийн арьстай бол 1-2 удаа харин тослог арьстай бол 2-3 удаа гуужуулахад тохиромжтой. Зөвхөн нүүр ч биш биеийн арьсны талаар ч ярьж байгааг маань санаарай.

Тохой болон өвдөгний арьсыг хэрхэн гуужуулах вэ?

Тохой болон өвдөгний арьсны бүтэц зузаан байдаг учраас химийн найрлагатай гуужуулагчаас илүү гар аргаар гуужуулах нь илүү үр дүнгээ өгдөг. Шүршүүрт орохдоо өвдөг болон тохойгоо бие угаагчаараа үрж, хэт хатаахгүйгээр зөөлөн арчиж гуужуулна. Мэдээж чийгшүүлэгч тосыг мартаж болохгүй!

Хөл болон гарын арьсаа гуужуулахдаа: Гуужуулагч оймс өмсөх, үрүүр ашиглах, зориулалтын чулуугаар үрэх, бүлээн усанд дүрэх, гуужуулагч тос түрхэх гээд хөлийн арьсаа гуужуулах олон арга бий.Өөртөө аль тохирох, хялбар санагдах аргаа л хэрэглэхэд хангалттай. Аль нь байлаа ч хөлийн арьсны давхарга бүрийн арьсыг зөөллөж, үхэжсэн эд эсийг гадагшлуулан, өсгийний арьсаа зөөлөн бөгөөд биржгэргүй болгох үйлчилгээ үзүүлнэ.

Бие дээрх батгыг яах вэ? Нуруу, цээжин дээр батга гарах нь бий. Энэ үед салицилийн хүчлийн найрлагатай гуужуулагч хэрэглээрэй.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *