fbpx

Батга гарах шалтгаан болон түүнийг хэрхэн арчлах?

Батга гарах шалтгаан болон түүнийг хэрхэн арчлах?

Батга гарах шалтгаан болон түүнийг хэрхэн арчлах?

Батга гарах хэд хэдэн шалтгаан байдаг бөгөөд шалтгааныг нь олж тогтоосны дараа тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.

Батга гарах нь дараах шалтгаануудаас үүдэлтэй:

  1. Бохирдлоос үүссэн батга нь нүүрээ цэвэрлэхгүй унтах, дутуу цэвэрлэх, бохир гараар батгаа оролдох зэргээс үүдэлтэй. Ихэвчлэн тослог холимог арьстай хүмүүст гардаг. Энэ үед арьсаа маш сайн цэвэрлэх шаардлагатай. Угаах ус нь зөөлөн ус юм уу шүүж цэвэршүүлсэн халуун бүлээн ус байвал сайн. Мөн усандаа бага зэрэг хүнсний сода хийж болно. Тослог арьстай хүмүүс угаасныхаа дараа чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэдэггүй тал бий. Энэ буруу юм. Өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй юм.
  2. Ходоод элэг цөс эдгээр эрхтнүүдийн өвчлөлөөс гадна таны хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс байж болно. Таны хоол боловсруулах эрхтэн мэдрэг болсон мөн хеликобактераас үүдэлтэй байж болно. Энэ үед эмчид үзүүлж тодорхой эмчилгээ хийлгэх шаардлагатай.
  3. Эмэгтэйчүүд. Энэ нь ихэвчлэн сарын тэмдэг ирэхийн өмнө юм уу дараа толгойгүй хүндүүртэй том батга гардаг. Үүнийг оролдохгүй байхад өөрөө арилдаг тал бий. Мөн өндгөвчний үрэвсэл үүссэн үед хацар эрүүний доогуур хүндүүртэй идээт батга гардаг.
  4. Ахуйн замаар халддаг хачиг. Энэ нь үсний хүүдийнд амьдардаг демодекс буюу арьсны хачиг юм. Үсний зах хэсэг, хөмсөг дотор ихэвчлэн гардаг. Янз бүрийн батга хатаагч, спирт, лазер зэрэгт устдаггүй. Тэжээлийн тос бүтээгдэхүүн түрхэх мөн ядарч стрессдэхээр бүр ихэсдэг. Энэ үед батганаас авч шинжлэх бөгөөд устгагчтай зориулалтын тос, шампунь зэргийг хэрэглэж эмчилнэ.
  5. Дааврын өөрчлөлтөөс үүссэн батга нь ихэвчлэн өсвөр насныханд гардаг шар батга юм. Энэ үед өглөө оройд маш сайн цэвэрлэх бөгөөд бохир орж хүндрэхээс сэргийлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *