fbpx

Батганы сорви арилгах арга

Батганы сорви арилгах арга

Батганы сорви арилгах арга

Сүүлийн үед нас хүйс харгалзахгүй маш олон шалтгааны улмаас батга гарах болсон. Бид бүхэн ихээхэн хүч чармайлт мөнгө зарсны эцэст батга арилж байгаа ч сорви үлддэг. Иймд таны сорвины гүн болон хэмжээнээс хамааран арилгах арга өөр өөр байна. Та доорхи зөвлөгөөнүүдийг дагаж сорвиноосоо сална гэдэгт итгэлтэй байна.

  1. Нимбэгний шүүс батга хатааж сорвигүй эдгээх ашиг тустай. Та нүүрээ угаасны дараа нимбэгний шүүсээ түрхэж, 15-25 минут байлгаарай. Дараа нь чийгшүүлэх тос заавал түрхээрэй. Мөн нимбэгний шүүс түрхсэний дараа наранд гарч болохгүй бөгөөд иймд гадаа гарахаас өмнө нарны тос түрхээрэй.
  2. Хүнсний сода. Нэг халбага хүнсний содыг, 2 халбага устай хольж зуураад нүүрэндээ иллэг хийнэ. 5-6 минут иллэг хйисний дараа бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Ингэснээр арьсны үхмэл эд эсийг гуужуулж, бөглөрсөн нүхийг нээх бөгөөд батганы сорвийг арилгахад тустай.
  3. Зөгийн бал. Цэвэр зөгийн бал маш хурдан үр дүн өгдөг. 5 минут түрхээд дараа нь угааж аригана. Зөгийн бал бактерийн эсрэг үйлчилгээтэй ба арьсыг цэвэрлэж батгыг арилган сорвийг бүдгэрүүлдэг байна.
  4. Зуун настын шүүс үрэвслийг бууруулж сорвийг арилгадаг. Шарханд ч мөн түрхэж болно. Тасалгаанд ургасан зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэндээ иллэг хийгээрэй. Унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагаүй.
  5. Алимны цуу. Нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраана. Алимны цуу нь арьсыг тань хуурайшуулах тул хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч түрхээрэй.
  6. Лазер эмчилгээ. Хэрэв таны батганы сорви хэдэн сарын турш арилахгүй байвал эмчид хандаж лазер эмчилгээ хийлгэж болох юм. Энэ нь сорвийг лазерын туяагаар арилгадаг.
  7. Арьс арчилгаа. Батга нь ихэвчлэн арьс бохирдсоноос болж гардаг тул, орой болгон сайтар цэвэрлэснээр батганнас сэргийлж чадна. Мөн та арьсны төрлөөсөө хамааран тогтмол хугацаанд гуужуулж байгаарай.
  8. Ус уух. Шингэний дутагдалд орсон тохиолдолд батга гарах нь бий. Иймд та тогтмол их хэмжээний ус ууж хэвшээрэй. Энэ нь биеийг эрүүлжүүлж батга гарахаас сэргийлэх төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
  9. Витамин А, С, Е нь арьсыг эмчилж, батганы сорвийг арилгахад тустай. А витамин нь брокколи, бууцай, лууван гэх мэт хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг бол С, Е витаминыг жүрж, улаан лооль, амтат төмс, авакода жимс зэргээс авч болно.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *