fbpx

Арьс болон үсний тухай сонирхолтой баримт

Арьс болон үсний тухай сонирхолтой баримт

Арьс болон үсний тухай сонирхолтой баримт

  1. Насжихын хэрээр арьсны эсүүд улам удаан шинэчлэгддэг бөгөөд дөнгөж төрсөн хүүхдийн арьс 72 цаг тутамд шинэчлэгддэг бол 16-25 хүртэлх насны хүмүүст 28-30 өдөрт шинэчлэгддэг байна. Гоо сайхны үйлчилгээ болон бүтээгдэхүүний үйлчлэх хугацаа болон үр дүн нь үүнтэй хамааралтай байдаг.
  2. Хүний арьс уян хатан чанар өндөр байдаг. Иймээс арьс үрчлээтэх, унжих, язралт гэх мэт асуудал үүсдэг. Арьсны уян хатан чанар коллагентай хамааралтай байдаг.
  3. Коллаген нь уургийн нэг төрөл юм. Хүний биеийн бүтцийн 40%, арьсны 75% орчмыг коллаген хэмээх уураг бүрдүүлдэг. Хүний бие дэх коллагений хэмжээ буурснаар шархны эдгэрэлт удааширдаг. 25 наснаас эхлэн коллагений хэмжээ жилд дунджаар 1,5% багасдаг. Үүнийг зөвхөн тос түрхлэг зэргээр нөхөх боломжгүй. Хоол хүнсээрээ нөхөж авах нь маш чухал юм.
  4. Бүх сүүн тэжээлтнээс хүний толгой дээрх үс нь хамгийн удаан ургалттайгаараа онцлог юм. Хүний толгойн үс нь дүр төрхийг илэрхийлэх гол үүргээс гадна хүний толгойг нарны хэт ягаан туяа ба халуун хүйтнээс хамгаалах чухал үүрэгтэй.

Сэтгэгдэл нэмэх

Таны эмэйл бусдад харагдахгүй. Шаардлагатай *