Арьсандаа анхаардаг бүсгүйчүүддээ
Бид бүхний өдөр тутамдаа тэр бүр анхаараад байдаггүй зүйлс арьсанд хэрэн нөлөөлж болохыг анзаардаггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л сайхан арьстай болохгүй давхар бусад хүчин зүйлс ч нөлөөлж болдог. Иймд бүсгүйчүүддээ зориулан зардал мөнгө шаардагдахгүй хирнээ чухал хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
- Гар нүүрний алчуур, дэрний уут болон цагаан хэрэглэлээ цэвэрхэн байлгах. Арьсанд тогтмол хүрч байдаг бөгөөд тэдгээрийг угааж ариутгах бүтээгдэхүүндээ ч мөн анхаарах шаардлагатай.
- Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв хадгалах. Нар шууд тусдаг хэсэгт бүтээгдэхүүнээ хадгалж болохгүй, зарим шингэн төрлийн бүтээгдэхүүнийг хөргөгчний хаалганд хадгалж болно.
- Бүтээгдэхүүний хугацааг тогтмол шалгах. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.
- Бүтээгдэхүүн түрхэх болон хуруугаар авах тохиолдолд хооронд холихгүй байх. Тус бүр өөр өөрийн найрлагатай байдаг учир хооронд нь хольсон тохиолдолд бүтээгдэхүүний чанар алдагддаг.
- Гоо сайхны бүтээгдэхүүнийг байнга таглаж байх.
- Аль болох өнгө оруулагч, үнэртүүлэгч бодис болон химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
- Илчлэг болон витаминаар баялаг хүнс хэрэглэх.
- Сэтгэлийн хямрал болон уур бухимдлаас хол байж аль болох тайван амгалан байх.
- Сайн унтаж амрах. Ажлын ачаалалтай байсан ч 22 цагаас 02 цагийн хооронд заавал амарч байх хэрэгтэй.
- Байнга будах биш заримдаа арьсаа амрааж амьсгалуулж байх.
Сэтгэгдэл нэмэх